Wednesday, October 10, 2012



 МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН 20ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ГАЛА ТОГЛОЛТ .
1992оны 7 сарын 9-нд байгуулагдаж 20 насны ойтойгоо золгож байгаа морин хуурын чуулгын уран бүтээлчидийн 3 өдрийн тоглолт үргэлжилсээр байна. Эхний өдрийн тоглолтонд монголын сор болсон  шилдэг хөгжимчдийн  аялгуу эгшиглэсэн юм. Тэгвэл өчигдөр дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг хөрвүүлэн морин хуураар амилууллаа.
Тоглолтонд хөгжим бүжгийн коллежийн цохиур хөгжмийн ангийнхан хамтран тоголсон юм. Тоглолтуудын бас нэг онцлог нь  3 өдөр 3 өөр хүн хөтлөж байгаа юм.Эхний өдрийн тоглолтыг монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Равдан хөтөлсөн бол, хоёрдох өдрийн тоглотыг дуучин Ганхуяг хөтөлсөн юм. Харин тоглолтын удирдаачаар японы удирдаач,мөн Түвшинсайхан, Батчулуун нар удирдан үзэгчиддээ дэлхийн сонгодогуудаас хүргэлээ.
Харин өнөөдөр Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг хамтад нь сонсох ховорхон боломжийг бүрдүүлсэн хүндэтгэлийн тоглолт 19 цагаас соёлын төв өргөөнд болно. Монголын морин хуурын чуулгын уран бүтээлчид 20 жилийн хугацаанд монгол үндэсний соёл урлаг, өв уламжлал, зан заншлын бахархал болж, өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй мэргэжлийн  чуулга болон хөгжжээ

No comments:

Post a Comment