Wednesday, September 26, 2012

Green Oscar

9 сарын 25-ны Мягмар гарагт Дуучин Sting болон түүний эхнэр Trudie Styler нар  Нью-Йорк хотноо Rainforest  сангаас өгдөг Олон Улсын ногоон киноны шагналыг хүртлээ.'Green Oscar' НЭРТЭЙ энэхүү шагналыг хосууд маань Нью-Йоркийн энх тайвны киногоороо авсан.
Sting улаан хивснээ гарч ирэхдээ,  'Green Oscar' бол үнэхээр онцгой шагнал- Бидний байгаль орчны ажлын үнэлэмж юм. Бидний энэ киног хийсэн шалтгаан шагналын төлөө биш ч гэсэн бид энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. ” хэмээн хэлжээ.
Sting , Styler нар ой мод болон Бразилийн уугуул иргэдийг хамгаалахын тулд 1989 онд Rainforest санг байгуулсан байна. Түүнээс хойш энэ сан дэлхийн 20 орчим ойн 28 сая акр газрыг хамгаалалтандаа авчээ. Энэхүү сан нь тэдний хамгийн том амжилт байлаа.
Хосууд маань ирэх 3 жилийн турш Германы яамнаас 3 сая долларын мөнгөн шагнал авах юм байна. Sting "Энэхүү мөнгөн шагнал нь манай санд ихээхэн тус нэмэр болно. Бид 3 тивийн 23 орныг хамарч үйл ажиллагаагаа явуулдаг болохоор хөрөнгө мөнгө ихээхэн шаардагддаг” гэлээ.
Энэ үйл ажиллагаанд жүжигчин Cheyene Jackson оролцжээ.

No comments:

Post a Comment