Wednesday, October 10, 2012



НАЙРУУЛАГЧ С.БАЯРСАЙХАНЫ ”ГООЛИНГОО” ДУУЛАЛТ ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид гоолингоо дуулалт жүжигээр үзэгчиддээ хөшигөө нээлээ. Ард түмний дунд өнөөдрийг хүртэл гоолингоо дуу эгшиглэсээр ирсэн билээ.Тэгвэл  тус дуунаас сэдэвлэн жүжигийн зохиолыг  Төв аймгийн монгол туургатан  театрын ерөнхий найруулагч Баярсайхан бичиж, найруулжээ.Харин жүжигийн гол дүр болох гоолингоогын дүрд  УДЭТ-ын жүжигчин Отгонцэцэг тоглочээ.Мөн Сүлд” чуулгын гоцлол дуучин Ариунбаатар, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Хонгорзул, Батболд болон чуулгын үндэсний хөгжмийн их найрал, бусад уран бүтээлчид оролцон тоглосон байна.Жүжигт 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед амьдарч байсан Гоолингоо хэмээх түүхэн бүсгүйн амьдралыг харуулжээ. Тайзны засал, жүжигийн дуу бүгд амьд орчинг бүрдүүлж чадсан юм. Гоолингоо дуулалт жүжигийн уран бүтээлчид 1930-аад онруу эргэн очих боломжийг бүрдүүлжээ. Тус жүжиг энэ сарын 14 хүртэл Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгчиддээ хүрнэ.






 МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН 20ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ГАЛА ТОГЛОЛТ .
1992оны 7 сарын 9-нд байгуулагдаж 20 насны ойтойгоо золгож байгаа морин хуурын чуулгын уран бүтээлчидийн 3 өдрийн тоглолт үргэлжилсээр байна. Эхний өдрийн тоглолтонд монголын сор болсон  шилдэг хөгжимчдийн  аялгуу эгшиглэсэн юм. Тэгвэл өчигдөр дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг хөрвүүлэн морин хуураар амилууллаа.
Тоглолтонд хөгжим бүжгийн коллежийн цохиур хөгжмийн ангийнхан хамтран тоголсон юм. Тоглолтуудын бас нэг онцлог нь  3 өдөр 3 өөр хүн хөтлөж байгаа юм.Эхний өдрийн тоглолтыг монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Равдан хөтөлсөн бол, хоёрдох өдрийн тоглотыг дуучин Ганхуяг хөтөлсөн юм. Харин тоглолтын удирдаачаар японы удирдаач,мөн Түвшинсайхан, Батчулуун нар удирдан үзэгчиддээ дэлхийн сонгодогуудаас хүргэлээ.
Харин өнөөдөр Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг хамтад нь сонсох ховорхон боломжийг бүрдүүлсэн хүндэтгэлийн тоглолт 19 цагаас соёлын төв өргөөнд болно. Монголын морин хуурын чуулгын уран бүтээлчид 20 жилийн хугацаанд монгол үндэсний соёл урлаг, өв уламжлал, зан заншлын бахархал болж, өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй мэргэжлийн  чуулга болон хөгжжээ